Онцлох мэдээ:              8 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй  Ховд гол, Увс нуурын савын Хахираа, Чигж Хэнтий нуруунаас усжих Балж, Улз, Хэрлэн голууд үерийн түвшинг 5-60 см даван үерлэж байгаа бол Хэнтий нурууны Онон гол Дадал сум, Хүдэр гол Хүдэр сум, Ерөө гол Шаамар сум Дулаанхаан тосгон, Туул гол Лүн сум орчмоор үерийн аюултай түвшинг 5-20 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна. Цаашид нутгийн ихэнх хэсгээр бороо орох төлөвтэй байгаа  тул дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг болзошгүй үер усны  аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон  анхааруулж байна.   Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-08-12

Өчигдөр өдөр говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Хангайн нурууны өвөр бэлээр +31...+38 градус хүрч халлаа

2020 оны 07 дугаар сарын 28-ны 08 цагаас 2020 оны 07 дугаар сарын 29-ний 08 цаг хүртэлх 

цаг агаарын тойм

Тунадас: Өнгөрсөн хоногт баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар  0.0-45.0 мм бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орсноос хамгийн их нь Ховдын Чандманьд 45.0 мм, Говь-Алтайн Хөхморьтод 20.0 мм, Увсын Цагаанхайрханд  19,0 мм, Завханы Дөрвөлжинд 18.0мм бороо орсон байна. Бусад нутгаар 0.0-16.0мм бороо орсон байна.  

Температур их: Өчигдөр өдөр Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгороор 14-19 градус,  говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 25...+30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Хангайн нурууны өвөр бэлээр +31...+38 градус, бусад нутгаар +20...+25 градус байлаа. 

Температур бага: Өнгөрсөн шөнө Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр  +2...+9 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18...+24 градус, бусад нутгаар +10...+16 градус хоносон байна. 

Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар 5-10 м/с, зарим газраар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүссэн байна. 

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт бороо ороогүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. Өчигдөр өдөр +22...+24 градус, өнгөрсөн шөнө +12...+14 градус  хонов.

<< Буцах

Онцлох мэдээ

Урьдчилан сэргийлэх мэдээ

Өнөө шөнө  Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байн
Дэлгэрэнгүй >
Улаанбаатар - 2020/08/12

14 цаг

21 69
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/08/12

20 68
O
CF
Бороо

11 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store